ЦЕНТРАЛ СТЕРИЛ СЕРВИС ХХК нь Монгол улсын Тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахын тулд дараах чанарын бодлогыг баримтална.
Байгаль орчин: Бид байгалийн нөөцийг хайрлан эрхэмлэж, байгаль орчинд ээлтэй инноваци шингэсэн дэвшилтэт технологиор импортыг орлох эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэгч компани байна.
Нийгэм: Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, ISO 9001, ISO13485, GMP, GLP 17025, GSP олон улсын стандартын шаардлагыг хангасан, аюулгүй, чанарын баталгаатай, орчин үеийн эмчилгээний өндөр идэвхитэй эм, эмнэлгийн хэрэгслээр хүн амыг жигд хүртээмжтэй, боломжийн үнэтэй, тасралтгүй үйлдэрлэн, зах зээлд ханган нийлүүлж ажиллана.
Засаглал: Бид салбартаа мэргэшсэн чадварлаг боловсон хүчнийг бэхжүүлэн, ISO 9001 ЧМТ-ны олон улсын стандартын дагуу үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан ажиллана.